Манай хамт олон

Манай компани нь 1964 оны 4-р сарын 1-нд БНМАУ-ын Сайд нарын Зөвлөлийн 1964 оны 103-р тогтоолоор Барилгын яамны харъяа Бетон гүүрийн анги гэсэн нэртэйгээр үүсгэн байгуулагдаж, 1992  оны 2-р  сарын  17-ны  өдрийн  17-ны тоот Өмч хувьчлалын тогтоолоор “Гангүүр” ХХК нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Өнөөгийн байдлаар “Гангүүр” ХХКомпани нь 100 гаруй ажилтан, албан хаагчидтай, 17 инженер техникийн ажилтан, тусгай мэргэжлийн 75 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

Авто замын салбарт нийт МУ-ын Хөдөлмөрийн баатар 3, Төрийн соёрхолт 1,  Гавъяат барилгачин 14 хүн байдгаас Гүүрийн салбараас МУ-ын Хөдөлмөрийн баатар /Зөвлөх инженер/ Д.Базаргүр, МУ-ын Хөдөлмөрийн баатар /Ерөнхий инженер, Зөвлөх инженер/ Н.Лхагвадорж, Төрийн соёрхолт гүүрийн инженер Гүррагчаа, Гавъяат барилгачин Палам, Д.Даваасүрэн, /Зөвлөх инженер/ Ш.Бадарч, Т.Тигад, Т.Манд-Очир нар төрөн гарсан. Мөн төр засгийн гавъяа шагналтай МУ-ын хөдөлмөрийн гавъяаны улаан тугийн одонт Б.Гантөмөр “Алтан гадас” одонт Б.Гансүх, Ж.Энхтүвшин, Г.Ганбат, Д.Цэнджав, Хөдөлмөрийн Хүндэт медальт Ё.Чулуунбат, М.Пүрэвжамц, Д.Аманцоо, Б.Гангүүр,  Б.Хүрэлбаатар, З.Цогцолмаа, Ж.Хишигбат, Д.Болд, Б.Гантулга нарын олон хүнийг нэрлэж болно.