2014 онд Архангай аймгийн Батцэнгэл сумын Хойд Тамирын голын 210,64 у/м төмөр бетон гүүрийн ажлыг талбайн инженерээр М.Төртогтох, даамал Т.Манд-очир, Зөвлөх инженер Н.Лхагвадорж, нярав Бямбасүрэн, лаборант Б.Гантулга нарын бүрэлдэхүүнтэй нийт 70 гаруй ИТА болон ажилчидтайгаар 6 дугаар сарын 21-ны өдөр улсын ашиглалтанд хүлээлгэн өгсөн. Мөн Архангай аймгийн Индэртийн 19,1 ум төмөр бетон гүүр, Завхан аймгийн Тосонцэнгэлийн Шумуултайн голын 37,15 у/м төмөр бетон гүүр, Улаанбаатар хот Чингэлтэй дүүрэг 17 дугаар хороо Чингэлтэйн далан дээрх 24,5 у/м төмөр бетон гүүрийн барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэсэн.