Монголын авто замчдын холбоо нь Зам, тээврийн яамтай хамтран 2013 онд “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг анх удаа олон улсын түвшинд зохион байгуулсан ба АНУ, Япон, БНСУ, Герман, ОХУ, Итали, БНХАУ-аас мэргэжлийн эксперт, зөвлөхүүд ирж илтгэл, танилцуулгыг тавьсан нь ихээхэн үр дүнтэй болж тус арга хэмжээг жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар ирсэн. Энэ жил “Road Expo Mongolia” олон улсын үзэсгэлэн, конференцийг 2022 оны 0З дугаар сарын 24, 25-нд 8 дахь удаагаа “Буян-Ухаа” спорт ордонд зохион байгуулах гэж байна.Үзэсгэлэн, конференцид оролцогсод хэн оролцох :• Авто зам, гүүрийн инженер техникийн ажилтнууд• Эрдэмтэн, судлаачид• Авто зам, гүүрийн чиглэлээр сурч байгаа оюутан судлаачид• Зам, хот төлөвлөлтийн архитекторууд• Зам, гүүрийн барилга, зураг төслийн компаниуд, • Замын машин механизм, техник, тоног төхөөрөмж нийлүүлэгчид• Замын материал үйлдвэрлэгчид: Асфальтын үйлдвэрүүд, хайрганы карьер• Битум, цемент, бусад материал хангагч нийлүүлэгчид• Хэмжилтийн багаж, тоног төхөөрөмж• Лаборатори• Программ хангамж • Замын тэмдэг, тэмдэглэгээ, гэрэл дохио үйлдвэрлэгчид• Ажлын хувцас хэрэгсэл үйлдвэрлэгчид• ХАБЭА-н хэрэгсэл нийлүүлэгч, худалдаа, үйлдвэрлэгчидУг олон улсын үзэсгэлэн, бага хурлыг зохион байгуулснаар олон улсад нэвтэрч байгаа сүүлийн үеийн шинэ дэвшилтэт техник, технологийг сурталчлах, Монгол орны цаг уурт тохирсон дэвшилтэт технологийг нутагшуулах, үндэсний компаниудын хүчин чадлыг сайжруулж, инженер техникийн ажиллагсад харилцан туршлага, мэдээлэл солилцох, бизнесийн шинэ түншлэгчтэй харилцаа холбоо тогтоох зэрэг чухал ач холбогдолтой арга хэмжээ болдог билээ.
Жич: Танхимын дотор, гадна талын зургийг тун удахгүй тавих болно.Дэлгэрэнгүй мэдээллийг: 99152934, 88016263, 80112991, 99062449 утсаар авна уу.
“ROAD EXPO MONGOLIA – 2022” ИВЭЭН ТЭТГЭХ ТУХАЙ
ГЭРЭЭНИЙ НӨХЦЛҮҮД
Ивээн тэтгэгчийн эдлэх давуу эрхүүд;
1. Ерөнхий ивээн тэтгэгч – 28 сая төгрөг
- Компанийн үзэсгэлэн гаргах талбайгаас өөрийн хүссэн байрлал, хэмжээгээр авах боломжтой
- Үзэсгэлэн болон конференцийн бүх арга хэмжээнд оролцох эрх
- Үзэсгэлэнгийн үеэр зохиогдох арга хэмжээнүүд дээр илтгэл тавих, танилцуулга хийх эрхийг эдэлнэ.
- Экспогийн хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох эрх
- Компаний нэр, лого Экспогийн байр, хуанли, зурагт хуудас, цахим хуудас зэрэг сурталчилгааны бүхий л бүтээгдэхүүн дээр хамгийн эхний нүүрэнд байрлуулна.
- Хотын төвийн болон бусад баннер дээр компаний лого байрлах
- Нээлт болон хаалтын ажиллагаа дээр үг хэлэх боломж олгох
2. Алтан ивээн тэтгэгч – 20 сая төгрөг
- Компанийн үзэсгэлэн гаргах талбайгаас өөрийн хүссэн байрлал, хэмжээгээр авах боломжтой
- Үзэсгэлэн болон конференцийн бүх арга хэмжээнд оролцох эрх
- Илтгэл тавих, танилцуулга хийх эрхийг эдэлнэ.
- Экспогийн хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох эрх
- Хотын төвийн болон бусад баннер дээр компаний лого байрлах
- Компаний нэр, логог Экспогийн байр, хуанли, зурагт хуудас, цахим хуудас зэрэг сурталчилгааны бүхий л бүтээгдэхүүн дээр байрлуулна.
3. Ивээн тэтгэгч – 12 сая сая төгрөг
- Компанийн үзэсгэлэн гаргах талбайгаас ерөнхий болон алтан ивээн тэтгэгчийн сонгосон талбайгаас бусад талбайгаас өөрийн хүссэн талбайгаас сонгоно.
- Илтгэл тавих, танилцуулга хийх эрхийг эдэлнэ.
- Компаний нэр, логог Экспогийн байр, хуанли, зурагт хуудас,цахим хуудас зэрэг сурталчилгааны бүхий л бүтээгдэхүүн дээр байрлуулна.
- Экспогийн хүндэтгэлийн хүлээн авалтанд оролцох эрх
- Хотын төвийн болон бусад баннер дээр компаний лого байрлах
- Үзэсгэлэн болон конференцийн бүх арга хэмжээнд оролцох эрх
4. Үзэсгэлэнд оролцогч – 3 сая төгрөг
- A, B, C, D талбайгаас сонголт хийх
- Талбайн хэмжээ 4х4
- Үзэсгэлэнгийн өмнө хэвлэгдэн гарах сэтгүүлд компанийхаа танилцуулга болон бусад материалаа А4 хэмжээнд багтаан хэвлүүлэх эрх олгох