Таны энэ өдрийн амгаланг эрж, эрхэлж буй ажил үйлсэд тань өндөр амжилт хүсье.
Аливаа нэгэн улсын хөгжлийг дэд бүтцийн салбар тэр дундаа авто зам, гүүр болон хиймэл байгууламжийн барилгажилтын түвшингээр нь үнэлдэг билээ. Манай улсын хувьд авто зам, гүүрийн барилгын салбарын ажил ихээхэн хурдацтай явагдаж байна. Тиймээс тус салбарын хөгжилд өөрийн компанийн эзэлсэн байр суурийг улам бэхжүүлж, цар хүрээгээ нэмэгдүүлж, дэлхийн зах зээлд нэвтэрч буй шинэ техник технологи, ажил үйлчилгээг Монголын авто замын салбарт нэвтрүүлэх, нийгмийн хариуцлагыг нэмэгдүүлэх зэрэг томоохон зорилтуудыг өмнөө тавин ажиллаж байна.
Монгол улсад 1964 онд Бетон гүүрийн анги байгуулагдаад өнөөдрийг хүртэл Бетон гүүрийн анги, Гүүр барилгын контор, Гүүр барилгын нэгдэл, Гангүүр ХХК зэрэг нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж ирлээ. Өнгөрсөн 58 жилийн хугацаанд манай хамт олон нийт 15000 гаруй у/м төмөр бетон гүүрийг хот суурин болон хөдөө орон нутгийн томоохон гол мөрөн дээгүүр барьж байгуулсан амжилттайгаар өнөөдрийг хүргэлээ. Манай хамт олон хийе бүтээе гэсэн өндөр эрмэлзэлтэйгээр ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг учир бид улам бүр өсөн дэвжиж, монгол улсын авто замын салбарт чухал үүрэгтэйгээр ажиллаж байна.
Монгол эх орныхоо их бүтээн байгуулалт, ирээдүйн хөгжил, цэцэглэлтийн үндсийг тавих, хөгжилд хөтлөгч замчид та бүхэндээ эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.
Таны алтан шар замын хишиг буян ашид мөнх ивээж
ажил үйлс нь өөдрөг байх болтугай
ЗОРИЛГО
Нэгдмэл нэг санаатай, дадлага туршлагатай боловсон хүчнээр үйлдвэрлэлийг зөв зохион байгуулж, үйлчлүүлэгч, харилцагчдийн сэтгэл ханамж,
тав тухтай зорчих нөхцөлийг бүрдүүлсэн зам гүүрийн барилга байгууламжийг барьж салбартаа тэргүүлэгч байх.
ЭРХЭМЛЭХ ЗҮЙЛС
- Чанар
- Аюулгүй ажиллагаа
- Чадварлаг хүний нөөц
- Багийн нэгдмэл санаа
- Эко үйлдвэрлэл
НИЙГМИЙН ХАРИУЦЛАГА
- Компанийн ажилтан, албан хаагчид болон гадны оюутан залуусыг дэмжих зорилгоор сурах, суралцах бололцоогоор нь хангаж, тэтгэлэгт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэгч
- Өндөр настан, хувьцаа эзэмшигчид болон ажилтан албан хаагчдынхаа аж амьдрал байдалтай нь танилцаж тэтгэмж тусламжийг үзүүлдэг.