Гэрэлт хөшөөний нээлт 2024 оны 07-р сарын 05
Замчид бид бүхний үлгэр дуурайл болсон "Монгол Улсын хөдөлмөрийн баатар" Д.Базаргүр агсаны гэгээн дурсгалд зориулан "Гангүүр" ХХК-ны хамт олноос гэрэлт хөшөөг сүндэрлүүлэн, 07-р сарын 05-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Сэлэнгэ мөрний хөвөөнд Гуртын 284 у/м ган төмөр бетон гүүрийн дэргэд гэрэлт хөшөөний нээлт боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд түүний гэр бүл, үр хүүхэд болон Гангүүр ХХК-ны захирал Б.Гантөмөр, Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж, гавъяат барилгачин Р.Буд, Д.Нанзаддорж, Т.Энхсайхан, Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Гомбо, ЗТХЯ-ны авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, МАЗХ-ны ерөнхийлөгч З.Батбаяр тэргүүтэй замын салбарын ахмадууд, хамт олны төлөөлөл оролцлоо.