Гэрэлт хөшөөний нээлт 2024 оны 07-р сарын 05

Гэрэлт хөшөөний нээлт 2024 оны 07-р сарын 05

Architecture, Branding, Decoration
Замчид бид бүхний үлгэр дуурайл болсон "Монгол Улсын хөдөлмөрийн баатар" Д.Базаргүр агсаны гэгээн дурсгалд зориулан "Гангүүр" ХХК-ны хамт олноос гэрэлт хөшөөг сүндэрлүүлэн, 07-р сарын 05-ны өдөр Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Сэлэнгэ мөрний хөвөөнд Гуртын 284 у/м ган төмөр бетон гүүрийн дэргэд гэрэлт хөшөөний нээлт боллоо.Нээлтийн үйл ажиллагаанд түүний гэр бүл, үр хүүхэд болон Гангүүр ХХК-ны захирал Б.Гантөмөр, Хөдөлмөрийн баатар Н.Лхагвадорж, гавъяат барилгачин Р.Буд, Д.Нанзаддорж, Т.Энхсайхан, Соёлын гавъяат зүтгэлтэн Л.Гомбо, ЗТХЯ-ны авто замын бодлого, зохицуулалтын газрын дарга Ч.Сугармаа, МАЗХ-ны ерөнхийлөгч З.Батбаяр тэргүүтэй замын салбарын ахмадууд, хамт олны төлөөлөл оролцлоо.
Read More
САЙХАН НААДААРАЙ

САЙХАН НААДААРАЙ

Branding, Decoration
Тулгар төрийн 2230, 2231, Их Монгол Улсын 815, 816, Үндэсний эрх чөлөө, Тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 110, 111, Ардын хувьсгалын 100, 101 жилийн ойн баяр наадмын мэнд дэвшүүлэе.
Read More

ЭМГЭНЭЛ

Architecture, Branding
ТӨМӨР-ОЧИРЫН МАНД-ОЧИР(1948-2022) Бидний хүндэт нөхөр Монгол улсын Гавъяат барилгачин Төмөр-Очир овогтой Манд-Очир нь 2022 оны 06-р сарын 12-ны өдөр хүнд өвчний улмаас таалал төгсөж бидэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо. Т.Манд-Очир нь 1948 онд Хөвсгөл аймгийн Хатгал суманд төрж,  1964-1968 онд Төмөр замын техникумыг Авто замын техникч мэргэжлээр төгссөн. 1968 оноос Хөвсгөл аймгийн Зам барилгын ангид мастераар томилогдон ирснээс хойш зам гүүрийн барилга засвар ашиглалтын конторт дарга, ерөнхий инженер, Сэлэнгэ Шаамарын гүүр ангийн дарга, 1980-1986 онд Гүүр барилгын конторын нүүдлийн гүүр ангид дарга, даамал, гражийн дарга, 1986 - 1988 онд Төв аймгийн Эрдэнэсант сумын Зам ашиглалтын ангийн дарга, 1988 оноос Гангүүр ХХК-д гүүр барилгын даамлаар одоог хүртэл ажилласан бөгөөд Зам, гүүрийн салбарт 54 жил ажилласан болно. Т.Манд-Очир нь улс ардын аж ахуйн онц чухал обьект болох Сэлэнгэ Шаамарын төмөр бетон гүүр,…
Read More